brandTorriden

TORRIDEN DIVE IN Toner 300ml

50,000₮
Богино тайлбар
Нүүрээ угаасны дараа арьсны илүүдэл тослог болон үлдэгдэл бохирдлыг зөөлөн арилгаж, алдагдсан чийгийг нөхөх бага pH-тэй тонер.

Үлдэгдэл: 15

Үндсэн найрлага, үйлчилгээ

✔ 5 төрлийн гиалуроны хүчил

Өөр өөр молекулын хэмжээтэй 5 төрлийн гиалуроны хүчил нь арьсны өнгөн хэсгээс гүн давхарга хүртэл чийгшүүлнэ.

✔ Пантенол

Арьсанд чийг өгч, чийгээ удаан хадгалахад туслахын зэрэгцээ арьсыг тайвшруулна.

✔ Аллантоин

Цочирсон арьсыг тайвшруулж, эмзэгшлийн шинж тэмдгийг багасгахад тусална.



Бүтээгдэхүүний гол давуу тал

✔ Хөнгөн чийгшүүлнэ

Наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр хурдан шингэж, арьсны давхарга бүрийг чийгээр хангана.

✔ Арьсны бүтцийг толигор болгоно

Барзгар, жигд бус арьсны бүтцийг зөөлрүүлж, толигор харагдуулна.

✔ Илүүдэл тослогийг тэнцвэржүүлнэ

Арьсны илүүдэл тослогийг багасгаж, тос-чийгийн эрүүл тэнцвэрийг хадгалахад тусална.

✔ Зөөлөн найрлагатай

Арьсыг цочроохгүй тул эмзэг арьсанд ч хэрэглэхэд тохиромжтой.


Хэрэглэх арга

Тохирох хэмжээгээр нүүрэндээ жигд түрхэж, арьсандаа бүрэн шингэтэл нь зөөлөн товшино.


Хэрэглэх зөвлөмж

Зөвлөмж 1. Шуурхай чийгшүүлэх арчилгаа

Арьс хэт хуурайшсан үед хөвөнд DIVE-IN тонероос хангалттай шингээж, чийгшүүлэх шаардлагатай хэсэгтээ тавина. Хэсэг хугацааны дараа авч, үлдсэн тонерыг зөөлөн товшиж шингээгээрэй.

Зөвлөмж 2. Өдөр тутмын арьс бэлтгэл

Хөвөнд DIVE-IN тонероос шингээж, нүүрээ арьсны ширхгийн дагуу зөөлөн арчина. Энэ нь арьсны чийгийг нөхөж, илүүдэл тослог болон үлдэгдэл бохирдлыг арилан, дараагийн арчилгаанд бэлтгэнэ.


Клиник туршилтын үр дүн

  • Арьсны давтан сорилоор цочрол өгөхгүй болох нь тогтоогдсон¹
  • Арьсны толигор байдал 13.24%-иар сайжирсан²
  • Эвэрлэг давхаргын доод хэсгийн буюу арьсны гүний чийгшил 112.5%-иар нэмэгдсэн³
  • Арьсны илүүдэл тослог хэрэглэсний дараа шууд 80.76%-иар багассан⁴
  • Оролцогчдын 100% нь арьсанд зөөлөн, чийглэг, сэргэсэн мэдрэмж төрүүлсэн гэж үнэлсэн⁵

Туршилтын тайлбар

¹ 20–60 насны 50 хүнийг хамруулсан 6 долоо хоногийн арьсны давтан цочролын клиник туршилт.

² 22 оролцогчийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараах шууд хэмжилтийн дундаж үр дүн.

³ ⁴ 20 оролцогчийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараах шууд хэмжилтийн дундаж үр дүн.

⁵ 20–60 насны 20 оролцогчийг хамруулсан өөрийн үнэлгээний судалгааны үр дүн.


Бүрэн найрлага

Ус, бутилен гликол, дипропилен гликол, 1,2-гександиол, глицерин, бетаин, аллантоин, пантенол, портулак ургамлын ханд, трегалоз, натрийн гиалуронат, гидролизжүүлсэн гиалуроны хүчил, натрийн гиалуронатын кроссполимер, гидролизжүүлсэн натрийн гиалуронат, ацетилжүүлсэн натрийн гиалуронат, 2,3-бутандиол, пентилен гликол, малахитын ханд, динатрийн EDTA, этилгексилглицерин.

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл