brandTorriden

TORRIDEN DIVE IN Trial Kit (4pcs)

53,500₮
Богино тайлбар
Бага молекулт гиалуроны хүчил агуулсан цэвэрлэгч, тонер, серум болон тайвшруулах тосноос бүрдсэн чийгшүүлэх иж бүрдэл. Арьсны гүний чийгийг нөхөж, тэжээлээр ханган, эрүүл, чийглэг, толигор харагдуулна.

Үлдэгдэл: 5

Үндсэн найрлага, үйлчилгээ

✔ Гиалуроны хүчил

Өөр өөр молекулын хэмжээтэй гиалуроны хүчлүүд нь арьсны өнгөн хэсгээс гүн давхарга хүртэл чийгээр хангана.

✔ Пантенол

Арьсанд чийг өгч, чийгээ удаан хадгалахад туслахын зэрэгцээ цочирсон арьсыг тайвшруулна.

✔ Аллантоин

Цочирсон арьсыг тайвшруулж, эмзэгшлийн шинж тэмдгийг багасгахад тусална.


Бүтээгдэхүүний гол давуу тал

✔ Хөнгөн атлаа эрчимтэй чийгшүүлнэ

Арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр хурдан шингэж, арьсны давхарга бүрийг чийгээр хангана.

✔ Зөөлөн найрлагатай

Арьсыг цочроохгүй тул эмзэг арьсанд ч хэрэглэхэд тохиромжтой.


Хэрэглэх арга

DIVE-IN Cleansing Foam

Тохирох хэмжээгээр гартаа авч, хооронд нь үрж сайтар хөөсрүүлнэ. Үүссэн хөөсөөр нүүрэндээ зөөлөн иллэг хийж цэвэрлээд, бүлээн усаар сайтар зайлна.

DIVE-IN Toner

Тохирох хэмжээгээр нүүрэндээ жигд түрхэж, арьсандаа бүрэн шингэтэл нь зөөлөн товшино.

DIVE-IN Serum

Тохирох хэмжээгээр нүүрэндээ жигд түрхэж, арьсандаа бүрэн шингэтэл нь зөөлөн товшино.

DIVE-IN Soothing Cream

Тохирох хэмжээгээр нүүрэндээ жигд түрхэж, арьсандаа бүрэн шингэтэл нь зөөлөн товшино.


Хэрэглэх зөвлөмж

DIVE-IN Toner

Зөвлөмж 1. Шуурхай чийгшүүлэх арчилгаа #ТонерПак

Арьс хэт хуурайшсан үед тонерыг хөвөнд хангалттай шингээж, чийгшүүлэх шаардлагатай хэсэгтээ тавина. Хэсэг хугацааны дараа авч, үлдсэн тонерыг зөөлөн товшиж шингээгээрэй.

Зөвлөмж 2. Өдөр тутмын арьс бэлтгэл #АрьсБэлтгэл

Тонерыг хөвөнд шингээж, нүүрээ арьсны ширхгийн дагуу зөөлөн арчина. Энэ нь арьсыг чийгшүүлж, илүүдэл тослог болон үлдэгдэл бохирдлыг арилан, дараагийн арчилгаанд бэлтгэнэ.


DIVE-IN Serum

DIVE-IN Serum-ийг нүүрэндээ түрхээд, дээрээс нь DIVE-IN Multi Pad тавьж 3–5 минут байлгана. Ингэснээр арьсны гүний чийгшлийг илүү эрчимтэй нөхөхөд тусална.


DIVE-IN Soothing Cream

Зөвлөмж 1. Эрчимтэй чийгшүүлэх

DIVE-IN Soothing Cream болон DIVE-IN Toner-ийг 2:1 харьцаагаар холиод, арьсандаа хэд хэдэн удаа нимгэн давхарлан түрхэнэ. Ингэснээр бүтээгдэхүүн илүү жигд түрхэгдэж, сайн шингэн, арьсыг удаан хугацаанд чийглэг байлгана.

Зөвлөмж 2. Халж, цочирсон арьсыг тайвшруулах

Халж тавгүйтсэн хэсэгт DIVE-IN Multi Pad тавиад, дээрээс нь Soothing Cream-ийг давхарлан түрхэнэ. Энэ нь сэрүүцүүлж, чийгшүүлэх хамгаалалтын бүрхүүл үүсгэн, арьсыг эрчимтэй тайвшруулна.

Зөвлөмж 3. Унтлагын маск болгон хэрэглэх

Арьс хуурайшсан эсвэл халж тавгүйтсэн үед Soothing Cream-ийг ахиу хэмжээгээр түрхэж, шөнийн турш унтлагын маск болгон хэрэглээрэй.



DIVE-IN Cleansing Foam-ийн клиник туршилтын үр дүн

  • Арьсны давтан сорилоор цочрол өгөхгүй болох нь тогтоогдсон¹
  • Нарны тосыг арилгах чадвар 92.53%-иар сайжирсан²
  • Нүх сүв дэх бохирдлыг цэвэрлэх чадвар 91.53%-иар сайжирсан³
  • Оролцогчдын 100% нь арьсанд зөөлөн, чийглэг, цэвэрхэн бөгөөд сэргэсэн мэдрэмж төрүүлсэн гэж үнэлсэн⁴

DIVE-IN Toner-ийн клиник туршилтын үр дүн

  • Арьсны давтан сорилоор цочрол өгөхгүй болох нь тогтоогдсон¹
  • Арьсны толигор байдал 13.24%-иар сайжирсан²
  • Эвэрлэг давхаргын доод хэсгийн буюу арьсны гүний чийгшил 112.5%-иар нэмэгдсэн³
  • Арьсны илүүдэл тослог хэрэглэсний дараа шууд 80.76%-иар багассан⁴
  • Оролцогчдын 100% нь арьсанд зөөлөн, чийглэг, сэргэсэн мэдрэмж төрүүлсэн гэж үнэлсэн⁵

Туршилтын тайлбар

¹ 20–60 насны 50 хүнийг хамруулсан 6 долоо хоногийн арьсны давтан цочролын клиник туршилт.

² 22 оролцогчийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараах шууд хэмжилтийн дундаж үр дүн.

³ ⁴ 20 оролцогчийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараах шууд хэмжилтийн дундаж үр дүн.

⁵ 20–60 насны 20 оролцогчийн өөрийн үнэлгээний судалгааны үр дүн.


DIVE-IN Serum-ийн клиник туршилтын үр дүн

  • Арьсны давтан сорилоор цочрол өгөхгүй болох нь тогтоогдсон¹
  • Арьсны өнгөн хэсгийн чийгшил 88.87%-иар нэмэгдсэн²
  • Арьсны гүний чийгшил 10.09%-иар сайжирсан³
  • Чийгшүүлэх үйлчилгээ 48 цагийн турш хадгалагдсан⁴
  • Эвэрлэг давхаргын доод хэсгийн чийгийн агууламж 14.94%-иар нэмэгдсэн⁵
  • Оролцогчдын 100% нь арьсанд зөөлөн, чийглэг, сэргэг бөгөөд наалдамхай бус мэдрэмж төрүүлсэн гэж үнэлсэн⁶

Туршилтын тайлбар

¹ 20–60 насны 50 хүнийг хамруулсан 6 долоо хоногийн арьсны давтан цочролын клиник туршилт.

² ³ 20 оролцогчийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараах шууд хэмжилтийн үр дүн.

⁴ 20 оролцогчийн хэрэглэснээс 48 цагийн дараах хэмжилтийн үр дүн.

⁵ 22 оролцогчийн 4 долоо хоног хэрэглэсний дараах хэмжилтийн үр дүн.

⁶ 22 оролцогчийн 4 долоо хоног хэрэглэсний дараах өөрийн үнэлгээний судалгааны үр дүн.

DIVE-IN Soothing Cream-ийн клиник туршилтын үр дүн

  • Арьсны давтан сорилоор цочрол өгөхгүй болох нь тогтоогдсон¹
  • Арьсны гүний чийгшил 15.55%-иар сайжирсан²
  • Арьсны температурыг хэрэглэсний дараа шууд 3.46°C-аар бууруулсан³
  • Хэт улаан туяаны халалтын нөлөөгөөр үүссэн түр зуурын улайлтыг тайвшруулах үзүүлэлт 101.84%-иар сайжирсан⁴
  • Арьсны шууд чийгшил 145.02%-иар нэмэгдсэн⁵
  • Дөрвөн долоо хоногийн дараа арьсны чийгийн агууламж 30.85%-иар сайжирсан⁶
  • Гаднын физик цочролын дараах арьс тайвшрах үзүүлэлт 109.77%-иар сайжирсан⁷
  • Оролцогчдын 100% нь арьсанд зөөлөн, чийглэг бөгөөд наалдамхай бус мэдрэмж төрүүлсэн гэж үнэлсэн⁸

Туршилтын тайлбар

¹ 20–60 насны 50 хүнийг хамруулсан 6 долоо хоногийн арьсны давтан цочролын клиник туршилт.

² ³ ⁴ ⁵ ⁷ 20 оролцогчийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараах шууд хэмжилтийн дундаж үр дүн.

⁶ 20 оролцогчийн 4 долоо хоног хэрэглэсний дараах хэмжилтийн дундаж үр дүн.

⁸ 20 оролцогчийн 4 долоо хоног хэрэглэсний дараах өөрийн үнэлгээний судалгааны үр дүн.

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл