Нийтлэлүүд

Батгашилттай арьсанд зориулсан 15 зөвлөмж

Админ2022 оны 10 сарын 13


Батгашилттай тэмцэнэ гэдэг маш их хөдөлмөр, сорилт, сэтгэлийн тэвчээр шаардагддаг. Тиймээс таны хичээл зүтгэлд зориулж дараах 15 зөвлөмжийг хүргэж байна. 

 

1.  Нүүрээ зөөлөн цэвэрлэх

Юуны өмнө юу ч тохиолдсон орой бүр заавал марталгүй арьсаа арчлах хэрэгтэй. Бусад бүх арчилгааны хамгийн эхний үе шат тул зайлшгүй ач холбогдол өгөх нь зүйтэй. Арьсан дээр хуримтлагдсан хөлс, нүүр будалт, гаднын бохирдлыг цэвэрлэх бөгөөд гараараа хүрэхээс эхлээд зөөлөн үрж цэвэрлэх нь зүйтэй. 

Цэвэрлэгээг зөв хийснээр шөнийн турш арьс амарч, амьсгалж, нүх сүвүүд бөглөрөхөөс сэргийлдэг. Ялангуяа тослог, холимог арьстай бол давхар цэвэрлэгээ хийх нь үр дүнтэй. Үүнд, эхний удаад нүүр будалт болон бусад бохирдлыг задлах тосон цэвэрлэгч, дараа нь зөөлөн хөөсөн цэвэрлэгч хэрэглэх нь зүйтэй. 

Өдрийн цагаар нүүрэндээ хүрэхгүй байх, нүүрээ үрэхгүй байхад анхаараарай.


2. Нүүрээ угаах үедээ хэзээ ч, хэзээ ч хэт халуун ус хэрэглэхгүй байх

Энэ нь арьсыг цочроож, хуурайшуулан таталдуулж, арьсны үрэвслийг нэмэгдүүлдэг.


3. Цэвэрлэгээний дараа чийгшүүлэх

Батгашилттай арьс нь тослогжилт ихтэй мөртлөө чийгээ авч чаддаггүй. Тиймээс маш ойлгомжтой чийгшүүлэх найрлага бүхий тонер, серум, ампуль, тос зэргийг дарааллаар нь хэрэглээрэй.


4. SPF буюу нарнаас хамгаалалтыг маш сайн хийх

Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хавь илүү дээр сонголт байдаг. 

Цаг хугацаа эргэж, дэлхийн уур амьсгал амьдрах орчин өөрчлөгдсөнөөр озоны давхарга улам бүр нимгэрсээр. Нарны хэт ягаан туяа улам хүчтэй болсоор. Нарнаас хамгаалалтыг сайтар хийснээр батгашилт нэмэгдэхээс сэргийлээд зогсохгүй арьсны өнгө хувирах, нөсөө толбо нэмэгдэх, эрт хөгшрөлт үүсэх зэргээс сэргийлж байдаг. 

Бүрхэг өдөр байсан ч нарны тосыг заавал түрхэх хэрэгтэй.


4. 7 хоногт 2 удаа гуужуулах

Хэрэв та батгашилттай бол 7 хоногт 2 удаа дотроо бөндгөргүй, скрабан биш бүтэцтэй гуужуулагчийг сонгох нь зүйтэй. Найрлагын хувьд сүүн хүчил, гликолийн хүчил, манделийн хүчил, салицилийн хүчил зэрэг нь тохирдог.

Гуужуулснаар үхэжсэн арьсны эсийг унагаж, шинэ эс үүсэх боломжийг бүрдүүлж, гаднын бохирдол, тослог зэрэг нь нүх сүвийг бөглөж, батгашилт нэмэгдэхээс сэргийлж өгдөг.


5. Хангалттай сайн унтах

Унтаж байхдаа хүн өөрийн биемахбодийг нөхөн сэргээж байдаг. Унтахгүй, хангалттай нойр авахгүй байснаар гормоны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, батгашилт нэмэгддэг. Мөн дархлаа маш ихээр сулардаг. Тиймээс утсаа тавиад амраарай.


6. Хэт хуучирсан эсвэл бохир алчуураар нүүрээ арчихгүй байх

Ариун цэврийн өрөөнд өлгөөтэй алчуур нь ихэвчлэн чийглэг орчинд байдаг. Хамгийн сүүлд нүүрээ арчих үеийн нян бохирдолтой хэвээрээ байдаг. Тиймээс дахин нүүрээ цэвэрлэх үед өмнөх нян бохирдол эргэж орж ирэх магадлалтай юм. Тиймээс нүүрний алчуураа ойр ойр угааж цэвэрлэх хэрэгтэй.


7. Мөн дэрний уутаа сайтар угаах, цэвэрлэх

Орой бүр унтахад нүүрэн дэх тослог дэрний уутанд шингэж байдаг. Энэ нян бохирдол болж үлддэг бөгөөд ойр ойрхон дэрний уутаа угааж цэвэрлэхгүй байснаар батгашилт нэмэгддэг байна.


8. Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн батгашилттай хэрхэн хамааралтай талаар та гайхаж магадгүй л юм. Дасгал хөдөлгөөн хийх үед хүний стрессийн түвшин буурдаг. Стресс ихтэй байснаар хүний биед өөх тос ялгаруулдаг кортизол даавар маш ихээр ялгарч батгашилтыг нэмэгдүүлдэг байна. 

Тиймээс тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.


9. Тохирсон бүтээгдэхүүнийг тууштай хэрэглэх

Батгашилттай арьстай бол мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх эсвэл найрлагын талаар сайтар мэдлэгтэй үедээ л бүтээгдэхүүний сонголт хийхийг зөвлөж байна. Харин удаан хугацаанд үр дүнгээ өгөөгүй бүтээгдэхүүнийг шууд хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.


10. Тонер, эссенс тогтмол хэрэглэх

Гаднын бохирдол, хүчин зүйлсээс арьсыг хамгаалагч рH-ийг тэнцвэржүүлж, дараа дараагийн арчилгаанд арьсыг бэлтгэж өгдөг. Ингэснээр дараа дараагийн арчилгаа үр дүнтэй болж өгдөг.

 

11. Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоох

Судалгаанаас үзэхэд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хассанаар батгашилт мэдэгдэхүйц буурсан байна. Учир нь сүү, сүүн бүтээгдэхүүн нь инсулины хэмжээг ихэсгэдэг бөгөөд  IGF-1 гэж нэрлэгддэг гормоны нэмэгдүүлснээр дааврын тэнцвэртэй байдал алдагдаж, батгашилт нэмэгддэг.


12. Дасгал хөдөлгөөн бүрийн дараа арьс цэвэрлэх

Дасгал сургуулилтын дараа эсвэл халуун өдрийн дүнд хөлөрсөн бол арьсаа дахин цэвэрлээрэй. Хүнийг хөлрөх үед нүх сүвэнд бохирдол хуримтлагдах таатай нөхцөл бүрддэг.


13. Нүүр будалтын өмнө заавал нуур будалтын суурь буюу праймер хэрэглэх

Тослогжилт хянах, нүхжилт дарах, чийгшүүлэх гэх мэт төрөл бүрийн праймер байдаг. Праймер түрхсэнээр нүүр будалтын бохирдлоос арьсыг хамгаалахын зэрэгцээ өдрийн турш нүүрний будгийг тогтвортой барьж байдаг.


14. Матте эсвэл усан суурьтай Foundation  сонгох

Хэрэв та тослог арьстай бол матте сонголт хийх, хуурай арьстай бол усан суурьтай сонголт хийгээд үзээрэй. Ингэснээр арьсны балансыг барьж өгдөг.

 

15. Хамгийн сүүлд, өөртөө цаг гарга.

  • Мэргэжлийн эмчээс онлайнаар ч хамаагүй зөвлөгөө ав.
  • Өсвөр насны, санхүүгийн хувьд шийдвэр гаргах боломжгүй байгаа бол гэрийнхэнтэйгээ сайн ярилц.
  • Батгашилтын эсрэг аюулгүй найрлагуудын талаар судал. 
  • Худалдааны зөвлөхөөс тусгайлан зөвлөгөө ав гэх мэт.


Санал болгох бүтээгдэхүүн: Esfolio 3HA Skin Care - батгашилтын арьс арчилгаа

  1. Clear cleansing foam - Батга арчилгааны угаагч саван
  2. Clear toner - Цэвэрлэгч тонер
  3. Clear serum - Арьсыг идэвхтэй тайвшруулагч
  4. Clear cream - Чийгшүүлэгч тос
  5. Tea tree spot oil - Тусгай эрчимт эмчилгээ


AHA, BHA, PHA буюу 3HA найрлага бүхий батгашилттай арьсанд зориулсан

  • Non-comedogenic - Арьсны нүх сүвийг хаагч хортой найрлагагүй
  • Safety test - Арьсыг цочроогч аюулгүй найрлагатай нь батлагдсан
  • Цайруулж, арьсыг дахин сэргээж, үрчлээг багасгах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд. Илүү дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАРНА УУ.




Бусадтай хуваалцах