Арьсандаа хүргэхээс зайлсхийх 5 найрлага

Арьсаа хайрлах алхам үүнээс эхлэлтэй. Найрлагын талаарх мэдлэгт тань бага ч гэсэн туслах үүднээс арьсандаа хүргэхээс зайлсхийх 5 найрлагын талаар бэлтгэлээ.
Нэгт, Oxybenzone
Ихэнх химийн найрлагатай нарны тосонд oxybenzone хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь хэт ягаан туяаны нөлөөллийг бууруулах үйлчилгээтэй бодис юм. Энэ нь хуванцар сав, тоглоом, тавилга өнгөлгөө зэрэгт өргөн хэрэглэгддэг. Судалгаанаас үзэхэд ихэнх нарны тосонд аюулгүйн хэмжээнээс 188 дахин их агуулагддаг байна. Хүний цусанд шингэж 21 хоног гадагшилдаггүй бөгөөд хэт эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүст хүчтэй харшил үүсгэх аюултай. Жирэмсэн үед ургийн гажиг үүсгэх аюултай ба бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглодог.
Зөвлөмж: Цэвэр байгалийн гаралтай нарны тос хэрэглэх, Free Oxybenzone сонголт хийх. Худалдан авалт хийхээс өмнө найрлагыг судлах
Хоёрт, Methylisothiazolinone
Метилизотиазолинон нь шампунь, цэвэрлэгч болон усан суурьтай бүтээгдэхүүнд ихэвчлэн агуулагддаг хадгалалтын бодис юм. Хэдийгээр бага хэмжээгээр аливаа бүтээгдэхүүнд агуулагддаг ч энэ нь хүчтэй харшил үүсгэгч юм. Эмзэг болон мэдрэмжтгий арьстай хүмүүс хэрэглэвэл түлэгдэх, загатнах аюултай. Тиймээс бүр мөсөн татгалзаарай.
Гуравт, Fragrance буюу үнэртүүлэгч
Мэдээж бид сайхан үнэрт үргэлж татагддаг. Гэвч химийн гаралтай бол толгой өвтгөх, харшил сэдрээх, тууралт гаргах, арьс цочроох, нөсөө толбо үүсгэх аюултай байдаг.
Зөвлөмж: Хэрэв үнэрт үнэхээр хайртай бол энэхүү бодисыг агуулсан биш аль болох байгалийн органик өөрийнхөө үнэрээр байгаа бүтээгдэхүүнийг сонгоорой.
Дөрөвт, Mineral Oil
Нүүр будалтын бүтээгдэхүүн, нарны тос, цэвэрлэгч зэрэгт агуулагддаг чийгшүүлэх үйлчилгээтэй нийтлэг найрлага юм. Дотроо polycyclic aromatic hydrocarbons (PAHs) хэмээх хорт хавдар үүсгэгчийг агуулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд 10%-аас илүү агуулагдах ёсгүй бөгөөд хэрэв таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихэнхэд нь байдаг бол 10%-аас хэтэрнэ гэсэн үг юм.
Тавт, Paraben буюу хадгалагч бодис
Энэ нь хүний бие дэх дотоод шүүрлийн үйл ажиллагаа буюу биед махбод дахь бодисын идэвхтэй нийлэгжилтийг тасалдуулж, дааврын тэнцвэргүй байдалд оруулж улмаар хүндэрвэл үргүйдэлд хүргэдэг аюултай. Янз бүрээр нэрлэдэг. Үүнд: methylparaben, propylparaben, butylparaben, ethylparaben гэх мэт.
Зөвлөмж: Цэвэр байгалийн гаралтай сонголт хийх. Худалдан авалт хийхээс өмнө найрлагыг судлах
*Хадгалагч бодисгүй
*Үнэртүүлэгчгүй
*Харшил үүсгэгч, химийн найрлагагүй 100% веган, байгалийн Herbloom арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРНА УУ.