Нийтлэлүүд

AHA, BHA, PHA гэж юу вэ?

Админ2022 оны 02 сарын 18

"Гуужуулалт"

Арьсаа гуужуулахгүйгээр мянга үнэтэй, сайн гэсэн бүтээгдэхүүн хэрэглээд үр дүнг мэдрэхгүй.

Тиймээс өөрт тохирсон гуужуулагчаар тогтмол гуужуулж байх нь эрүүл, толигор, гэрэлтсэн арьстай байх үндэс болно.

 

Гуужуулагч нь химийн (chemical), физикийн (physical) гэсэн төрөлтэй.

 

- Физикийн гуужуулагчид Peeling gel, Scrub гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд ордог. Арьсандаа түрхээд массажлахад үрэлтийн хүчээр арьс бөмбөрч унахыг хэлнэ. Peeling gel нь зөөлөн бүтэцтэй тул бүх төрлийн арьс болон AHA, BHA, PHA зэрэг химийн гуужуулагчаас харшилдаг эмзэг арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой. 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

 

 

 

Дэлгэнгүйг үзэх бол – https://juliet.mn/products/null/174629

 

                                         https://juliet.mn/products/50723/168181

 

- Химийн гуужуулагчид AHA, BHA, PHA гэсэн бичигтэй бүтээгдэхүүн ордог.

Химийн гуужуулалт гэдэг нь тохирох хэмжээний хүчил ашиглан үхэжсэн арьсаа гуужуулахийг хэлдэг. Эдгээр хүчлүүдийг цэвэр байгалийн гаралтай жимснээс гаргаж авдаг учраас "Химийн хүчил" гэх үгнээс айх хэрэггүй шүү. Химийн гуужуулагчийг өөрийн арьсны төрөл, онцлогтоо тохируулан, тодорхой давтамжтайгаар хэрэглэж хэвшсэнээр таны арьсанд тулгамдаад буй олон асуудлыг шийдэхэд тусална. Арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлж, өнгө жигдэрч, гөлгөр толигор арьстай болгох, батга үрэвслийг намдаах, нүхжилтийг багасгах үйлчилгээтэй. Харин хэтрүүлэн хэрэглэвэл эсрэгээрээ арьсыг цочроож эмзэгшүүлдэг тул анх удаа хэрэглэж байгаа хүн бага багаар 7 хоногт 1-2 удаа арьсандаа дасгаж хэрэглэх хэрэгтэй шүү.

 

  • AHA (Alpha Hydroxy Acid)

AHA нь элсэн чихэр, бүйлс, сүү, усан үзэм, цитрус зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс гаргаж авсан усанд уусдаг хүчил юм. Эдгээр нь арьсны хамгийн өнгөн хэсэг буюу эпидэрмийн давхаргыг гуужуулж, барзгар, жигд бус бүтэц, нарны гэмтэл, томорсон нүх сүвийг багасгах, давхар чийгшүүлэх, толигор болгох үйлчилгээг үзүүлдэг. AHA нь тослог, хуурай, холимог, энгийн гээд бүх төрлийн арьсанд тохирох боловч эмзэг арьсанд таарахгүй байх тохиолдол бий.

 

  • BHA (Beta Hydroxy Acid)

BHA нь арьсны гадаргуу болон гүн хэсэгт үйлчилдэг тосонд уусдаг хүчил бөгөөд арьсны гадаргуу дээр хуримтлагдсан тослог, бактери, нүх сүвэн дэх бохирдлыг уусгаж хайлуулдгаараа AHA-ээс ялгаатай.

 

BHA нь тослог, холимог арьстай, үрэвсэлт батга, цагаан батга, хар батга, сэвх, жижиг улаан батга гэх мэт батгаа арилгахыг хүсдэг хүмүүст хамгийн их тустай.

 

Хуурай, экземд өртөмтгий, мэдрэмтгий арьстай хүмүүсийн хувьд идэвхтэй найрлага нь хэт хатуу бөгөөд цочролд хүргэх магадлалтай.

 

Та арьсандаа аажмаар дасгаж хэрэглэхийг анхаарна уу!!!

 

Батгатай арьсанд зориулсан BHA гуужуулагч

Салицилийн хүчил нь хамгийн түгээмэл бета-гидрокси хүчил бөгөөд батга, үрэвссэн арьсыг тайвшруулж, ирээдүйд батга үүсэхээс сэргийлдэг үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй аспирин (салицилат) гэж нэрлэгддэг эмийн ангилалд багтдаг.

 

** Хэрэв та аспирины харшилтай бол салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхий.

 

Тослог арьсанд зориулсан химийн гуужуулагч

Салицилийн хүчил нь липофиль шинж чанартай тул өөх тосны нэгдлүүдийг задалж, илүүдэл тосыг цэвэрлэж, тослогийн хэмжээг бууруулж, батга, сорви үүсэхээс сэргийлдэг.

 

  • PHA (Polyhydroxy Acid)

PHA-г AHA-ийн дүү гэж ойлгож болох бөгөөд AHA-аас том молекулын хэмжээтэй тул арьсанд удаан нэвтэрдэг. Энэ нь гликолийн хүчил шиг хатуу, хүчтэй гуужуулдаггүй бөгөөд AHA-аас бага цочрол, улайлт үүсгэдэг тул бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг арьсанд тохиромжтой.

 

Полигидрокси хүчил нь зөвхөн гуужуулагч төдийгүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл арьсанд усыг татах найрлагатай юм.

 

Эдгээр нь арьсны үхэжсэн эсүүд болон гадаргуу дээрх илүүдэл тос хуримтлалыг арилгаж, арьсны өнгө, бүтцийг жигд болгодог. Мөн эсийн шинэчлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нарийн үрчлээ, нөсөө толбо, батганы сорвийг багасгахад тусалдаг.

 

Таньд санал болгох бүтээгдэхүүн!

 

Дэлгэрэнгүйг үзэх бол - https://juliet.mn/products/47532/195452


Facebook: https://www.facebook.com/Julietcosmetic9

Instagram: https://www.instagram.com/julietcosmetics/

 

Танд зориулсан

Тансаг мэдрэмж

-JULIET-



Бусадтай хуваалцах