Нийтлэлүүд

Холимог арьсны балансыг барих нь

Админ2022 оны 10 сарын 10

Энэ удаагийн зөвлөгөө нийтлэлдээ “ХОЛИМОГ АРЬС”-ны талаар бэлтгэн хүргэж байна. Учир нь охид бүсгүйчүүдэд холимог арьстай холбоотой дараах асуудлууд маш олон давтамжтай тулгардаг билээ. Үүнд: 

  • Тослог, хуурайгийн баланс алдагдах
  • Т-Zone тослогоор батга гарах
  • Тохирох бүтээгдэхүүн олдохгүй байх гэх мэт.


Холимог арьсны төрөл нь эрс тэс уур амьсгалтай орнуудад маш түгээмэл байдаг бөгөөд ихэвчлэн удамшлын шинж чанартай байдаг. Улирлын өөрчлөлт болон дааврын шалтгаанаар өөр арьсны төрөлд өөрчлөгдөж болдог байна. Холимог арьс нь янз бүрийн хэлбэрээр харагддаг. Тослог хэсгийн хувьд гялалзсан арьс нүхжилттэй, батгашилттай, хуурай хэсгийн хувьд холцруутсан, улайсан, барзгартай байдаг.


Арьс арчилгааны хувьд…

  1. Тослогийг улам ихэсгэхгүйгээр, арьсанд ямар нэг тухгүй мэдрэмж өгөхгүйгээр зөөлөн найрлагатай сонголт хийх хэрэгтэй. Дарааллын хувьд дараах зааврын дагуу арьс арчилгааг хийгээрэй.
  2. Цэвэрлэгээ: Өдрийн турш үүссэн бохирдол болон нүүрний будгийг сайтар арилгах. 
  3. 7 хоногт 2-3 удаа зөөлөн гуужуулах. Монгол охид бүсгүйчүүдийн хувьд эрс тэс уур амьсгалд арьс нь маш хурдан эмзэгших аюултай байдаг тул дотроо бөндгөргүй, скрабан биш гуужуулагч хэрэглэх нь зүйтэй.
  4. Тонер: Арчдаг тонер бол өмнөх цэвэрлэгээнээс үлдсэн тослогжилтыг бүрэн арилгадаг бол түрхдэг тонер нь гаднын бохирдол, хүчин зүйлсээс арьсыг хамгаалагч pH-ийн балансыг тэнцвэржүүлж өгдөг. Холимог арьс нь эмзэгших магадлал өндөр байдаг тул Аlcohol-free сонголт хийгээрэй.
  5. Серум: Энэ төрлийн арьсанд гиалуроны найрлагатай серум тохирдог. 
  6. Чийгшүүлэгч тос: Нарны тос болон нүүр будалтын суурь, гүний чийгшлийг хадгалах чийгшүүлэх тос. Орой бол ингээд амрана. Өглөө бол дараах үе шатуудыг үргэлжлүүлж хийнэ.
  7. Нарны тос: Хамгийн багадаа SPF 30 нарны тос түрхэх.
  8. Нүүр будалт: Болж өгвөл хөнгөн будалт хийх хэрэгтэй шүү. 


Хэрэглэхийг зөвлөж буй найрлага:

  • Гиалуроны хүчил: Энэхүү найрлага нь арьсыг чийгшүүлэгч байгалийн найрлага гэдгээрээ хамгийн алдартай. Холимог арьсанд тослогжилтыг хүндрүүлэхгүйгээр маш сайн чийгшүүлж өгдөг. .
  • Salicylic acid буюу салицилын хүчил: Мөн байгалийн найрлага.  Тослогжилтыг хянаж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлж өгдөг. Ингэснээр батгашилт үүсэхээс сэргийлдэг.
  • Lactic acid буюу сүүн хүчил: Хуурай хэсгийн үхэжсэн арьсны эсийг арилгаж, нүх сүвийг зөөлөн цэвэрлэж, зөөлөн гуужуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.
  • Emollients буюу зөөлрүүлэгч: Хуурай, холцруутсан арьсыг зөөлрүүлэгч ши тос, кокосын тос зэрэг найрлагууд юм. 
  • Antioxidant: Гаднын бохирдол, нарны хэт ягаан туяа зэргээс хамгаалах. Витамин С найрлагыг хэрэглэх.


Санал болгох бүтээгдэхүүн 1: Холимог арьсны балансыг барьж, хэт тослогтуулахгүй гүний чийгшил өгөх 5 төрлийн гиалуроны хүчилтэй Торриден брэнд

- TORRIDEN гүн чийгшүүлэгч тонер

- TORRIDEN чийгшүүлэгч тос

- TORRIDEN Цайрын исэл агуулсан нарнаас хамгаалагч, чийгшүүлэгч тос

- TORRIDEN чийгшүүлэгч серум

- TORRIDEN booster


*Хуурайшилт ихтэй, эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан чийгшүүлэгч найрлагатай.

*Арьсны үрэвсэл дарж, нөхөн сэргээх Пантенол агуулсан.

*5 төрлийн гиалуроны хүчил агуулсан тул гүн чийгшүүлнэ.

*Арьсыг нөхөн төлжүүлэгч Ceramide NP найрлагaтай.


* Солонгосын шилдэг Hwahae Beauty Awards-т 2019, 2020, 2021 онуудад шилдгийн шилдгээр шалгарсан.

* Амьтан дээр туршилт хийгдээгүй, амьтны гаралтай орц найрлагагүй, 100% байгалийн веган сонголт

Дэлгэрэнгүй үнийн мэдээлэл үзэх бол ЭНД ДАРНА УУ.


Санал болгох бүтээгдэхүүн 2: Холимог арьсны балансыг барьж, хэт тослогтуулахгүй гүний чийгшил өгөх Комбуча ашиг туст мөөгний хандтай цайтай Herbloom брэнд

- Herbloom зөөлөн хөөсөн угаагч

- Herbloom toner

- Herbloom serum

- Herbloom нарны тос


🌱 Хадгалагч бодисгүй, үнэртүүлэгчгүй, харшил үүсгэгч, химийн найрлагагүй 100% веган, байгалийн сонголт.

Дэлгэрэнгүй үнийн мэдээлэл үзэх бол ЭНД ДАРНА УУ.

Бусадтай хуваалцах