Нийтлэлүүд

Эмзэг, мэдрэмтгий арьсны арчилгаа

Админ2022 оны 10 сарын 10

Ойролцоогоор эмэгтэйчүүдийн 50%, эрэгтэйчүүдийн 40% нь эмзэг мэдрэмтгий арьстай байдаг. Гэвч эмэгтэйчүүдээс илүү эрчүүд энэ төрлийн арьсны асуудалдаа санаа зовж, мэдрэмтгий ханддаг байна. 


Арьсны эмч нарын судалгаагаар эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүсийн тоо сүүлийн 5 жилд нэмэгдсээр байгаа бөгөөд энэ төрлийн арьсанд

  • Хорсох, улайх
  • Зарим нөхцөлд загатнах
  • Бүтээгдэхүүн тохирохгүй байх
  • Хэт хуурайшиж чийг дутагдах
  • Тослогжилтын баланс алдагдах гэх мэт асуудлууд үүсдэг.


Дээрх асуудлууд нь ихэвчлэн хэрэглэж буй бүтээгдэхүүний сонголт, орчин нөхцөл буюу хүйтэн, эрс тэс уур амьсгал, нарны хэт ягаан туяа, орчны бохирдол, стресс, хоол хүнс зэргээс шууд хамаардаг. Анхаарал хандуулахгүй эсвэл тохирсон арчилгаа хийхгүй удсaнаар асуудал бүр илүү хүндэрч өөртөө итгэх итгэл, амьдралын чанарт шууд нөлөөлдөг.


Хэрэв та эмзэг арьстай бол…


  • Арьсны мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах
  • Найрлагын талаарх мэдлэгээ ахиулах
  • Арьс арчилгааны дарааллыг ягштал мөрддөг байх
  • Тууштай, тэвчээртэй арчилгаа хийдэг байх хэрэгтэй.


Бүтээгдэхүүн сонголтын хувьд…

Эмзэг, мэдрэмтгий арьсанд зориулсан бүтээгдэхүүний төрөл улам бүр нэмэгдсээр байгаа. Ихэнхдээ "харшил үүсгэгчгүй" гэсэн шошготой байдаг. Энэ нь тусгай найрлагад үндэслэсэн, арьсанд зөөлөн, аюулгүй бөгөөд харшлын урвал багатай гэсэн үг юм.

  • Хэрэв та эмзэг, мэдрэмтгий арьстай бол хэт олон найрлага нэг дор холилдсон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Аль болох 15-аас доош тооны найрлага эсвэл маш тодорхой голлосон найрлагатай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
  • Харин арьсаа цэвэрлэхдээ бүлээн усаар угаах, гаднын бохирдол, хүчин зүйлсээс арьсыг хамгаалагч pH-ийн балансыг баригч зөөлөн угаагч хэрэглэх, дотроо бөндгөргүй скрабан биш гуужуулагч хэрэглэх нь зүйтэй. 
  • Хэт барзгар, ширүүн нүүр угаагч порлон, хэрэгслээс зайлсхийх ёстой.
  • Цэвэрлэгээний дараа маш зөөлөн найрлагатай чийгшүүлэх бүтээгдэхүүнүүдийг дарааллын дагуу хэрэглэх хэрэгтэй.


Нэмэлт зөвлөмжүүд

  • Арьс арчилгааны бүтээгдэхүүнд тань агуулагдах найрлагын тоо бага байх, ойлгомжтой байх тусмаа сайн.
  • Хатуу саван болон хадгалагч бодис, үнэртүүлэгч, спирт, алкохол агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
  • Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ сэрүүн, хуурай газар агаар орох ямар ч боломжгүйгээр сайтар таглаж тавих. Учир нь агаараар дамжиж урвал явагдаж байдаг.
  • Ямар ч худалдан авалтад бүтээгдэхүүний хадгалах хугацааг шалгах.
  • Ойр дотны хүмүүс болон худалдааны зөвлөх байсан ч найрлагын талаар танд мэдээлэл өгөөгүй бол худалдан авалт хийхээс зайлсхийх.
  • Арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй харьцахаас өмнө буюу арьс арчилгаа хийхээс өмнө гараа сайтар угаах.
  • Халуун шүршүүр эсвэл саунд удаан суухгүй байх.
  • Арьсанд хүрч, үрэлцэх ямар нэг зүйлээс татгалзах. Жишээ нь, гоёл чимэглэл, хэт бариу баглаа ороолт, массаж гэх мэт.
  • Температурийн гэнэтийн өөрчлөлт, улирал солигдолт, нарны хэт ягаан туяа зэргээс арьсаа хамгаалсан байх.
  • Хэт их арьсаа цэвэрлэхгүй байх.
  • Цэвэрлэгээний дараа арьсаа сайтар хатаадаг байх гэх мэт.




Санал болгох бүтээгдэхүүн: Хэт эмзэг, мэтрэмгий арьсанд зориулсан гүн чийгшил өгөх 5 төрлийн гиалуроны хүчилтэй Торриден брэнд

- TORRIDEN гүн чийгшүүлэгч тонер

- TORRIDEN чийгшүүлэгч тос

- TORRIDEN Цайрын исэл агуулсан нарнаас хамгаалагч, чийгшүүлэгч тос

- TORRIDEN чийгшүүлэгч серум

- TORRIDEN booster


*Хуурайшилт ихтэй, эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан чийгшүүлэгч найрлагатай.

*Арьсны үрэвсэл дарж, нөхөн сэргээх Пантенол агуулсан.

*5 төрлийн гиалуроны хүчил агуулсан тул гүн чийгшүүлнэ.

*Арьсыг нөхөн төлжүүлэгч Ceramide NP найрлагaтай.


* Солонгосын шилдэг Hwahae Beauty Awards-т 2019, 2020, 2021 онуудад шилдгийн шилдгээр шалгарсан.

* Амьтан дээр туршилт хийгдээгүй, амьтны гаралтай орц найрлагагүй, 100% байгалийн веган сонголт


Дэлгэрэнгүй үнийн мэдээлэл үзэх бол ЭНД ДАРНА УУ.

Бусадтай хуваалцах