
Шинжлэх ухаанаар батлагдсан, цэвэр байгалийн гаралтай арьс арчилгааны шилдэг 10 найрлага
Хүний арьс үргэлж нэг төрлийн байдагггүй. Улирал, хэрэглэж буй бүтээгдэхүүн, арчилгаа, орчин нөхцөл гэх мэт хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Заримдаа тослог, эсвэл хуурай гэх мэт. Ихэвчлэн бид өөрсдийн арьсанд юу хэрэгтэйг ойлгохоо больж, эргэлзэх үед найрлагын талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй байх хэрэгтэй болдог.
Хамгийн гол дүрэм бол байгалийн гаралтай гэж дурдсан л бол үнэхээр цэвэр 100% байгалийн орц, найрлагатай байх ёстой юм.
Ингээд шинжлэх ухаанаар батлагдсан, байгалийн гаралтай арьс арчилгааны хамгийн шилдэг 10 найрлагын талаар хүргэе.
Гиалуроны хүчил нь бидний биед байгалаас заяагдмал байдаг бөгөөд арьсны чийгийг хадгалахад маш сайн тусалдаг. Ялангуяа улирал солигдох үед арьс хуурайшилт ихээр явагддаг тул гиалуроны хүчилтэй найрлагыг сонгохыг зөвлөж байна. Тослог болон хуурай арьсанд аль алинд нь маш сайн үйлчилдэг.
Гликолийн хүчил болон сүүн хүчил нь нэгдэж AHА-ыг бий болгодог. Гликолийн хүчлийг чихрийн нишингээс гаргаж авсан бол сүүний хүчлийг сүүнээс гаргаж авдаг.
Чихрийн нишингэ нь Азийн халуун орны уур амьсгалт дулаан нутгаас гаралтай, чихрээр баялаг ургамал бөгөөд 2-6 метр өндөртэй байдаг. Бразил улсад дэлхийн нийт чихрийн нишингийн гуравны нэг орчмыг тариалдаг. Арьс арчилгаанд чихрийн нишингэ нь арьсыг гуужуулж, өнгийг сэргээн толигор болгодог бол сүүн хүчил нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Хамгийн эмзэг, мэдрэмтгий, батга гарамтгай арьсанд маш сайн тохирдог.
Арьсны бүтэц, хамгаалалтыг тоосго гэж төсөөлж болно. Тэдгээр гинжин холбоог ceramides гэдэг. Нас ахих тусам үүний хэмжээ багасч, хамгаалалт суларч нөсөө толбо үрчлээс бий болдог. Тиймээс энэхүү найрлагыг сонгон хэрэглэх үед арьсны чийгшил 100%-аар нэмэгддэг байна.
Энэхүү A амин дэм нь чөлөөт радикалаас арьсыг хамгаалах антиоксидант үйлчилгээг үзүүлэх бөгөөд үрчлээний эсрэг болон нарнаас хамгаалах үйлчилгээг маш сайн үзүүлдэг.
Энэхүү ургамлын гаралтай тос нь дотроo Е амин дэм, ферулийн хүчил, каротиноид агуулсан байдаг. Антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг.
Нарны хордлогыг арилгах, эмчлэх, арьсны эдгэрэлтийг дэмжих, арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй.
Маш түгээмэл байдаг найрлага. Энэ нь бидний мэдэх Аскорбины хүчил бөгөөд арьс арчилгаанд коллагены молекулыг тогтворжуулж, нэмэгдүүлэн, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
E амин дэм 8 төрөл байдаг. Тэдгээрээс токоферил ацетат ба токоферол нь арьс арчилгааны бүтээгдэхүүнд ихэвчлэн байдаг. Энэ нь арьсыг чийгшүүлж, эдгээхэд тусалж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Витамин С-тэй хослуулбал илүү сайн үр дүн үзүүлдэг.
Витамин В3 буюу ниацинамид нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, үрчлээ болон нөсөө толбийг арилгах үйлчилгээтэй.
Ногоон цайнд витамин С агуулагддаг тул антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.
Замагны ханд нь маш сайн чийгшүүлэх болон хөгшрөлтийн эсрэг, нөсөө толбыг арилгах үйлчилгээ үзүүлдэг. Мөн үрэвслийн эсрэг антиоксидант үйлчилгээтэй. Улаан, ногоон, хөх, хүрэн замаг нь арьсыг гэрэлтүүлэх витамин С-ийн агууламж өндөртэй байдаг.
Бидний бэлтгэсэн мэдээлэл танд тусалсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн зөвлөгөө нийтлэлээрээ уулзацгаая.
Бидний өсвөр нас эхэлмэгц сэвх, нөсөө, төрөл бүрийн батга, хуурайшилт гээд л тоо томшгүй олон асуудлуудтай тулгарч эхэлдэг шүү дээ. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ өсвөр насны охидын арьс арчилгааны талаар бичихээр шийдлээ. Өсвөр насны онцлог намайг ч бас тойрч гараагүй тул би арьсныхаа учрыг олох гэж ёстой л "үзэж тардаг" охин байлаа. Өсвөр насны хүүхэд л юм хойно хааяа арьсаа цэвэрлэж, арчлахгүй залхуурна. 16 нас хүрээд нүүрээ буддаг болсон ч хааяа будгаа арилгах ч үгүй унтаад өгөх үед цөөнгүй байсан. Тэгсэн хэрнээ заримдаа учиргүй их арчилна. Яахав арчилна гэхээсээ илүү угаадаг байсан гэвэл зүйтэй байх. Тэр үед арьс маань хэрвээ ярьж чаддаг бол "Хүүе ээ, одоо болъё оо" гэж хэлэх байсан даа. Өсвөр насны охидын дийлэнх нь АРЧИЛГАА=УГААХ гэж ойлгоод өөрийнхөө арьсны онцлогт таарахгүй, хэт хүчтэй найрлагаар бүтсэн Foam, нүүрний савангаар хэт их угаах гээд байдаг талтай. Тэгэхээр өсвөр насны охидын маань хамгийн их алдаа гаргадаг алхам нь угаах буюу цэвэрлэгээ байдаг. Угаах ёстой ч гэсэн арьсанд тохироогүй, хүчтэй найрлагатай, хаанаас орж ирсэн, орц найрлага тодорхойгүй бүтээгдэхүүнээр нүүрээ хэт их угаах нь арьсны балансыг алдагдуулж гүн хуурайшилт, цаашлаад батгашилтыг улам өдөөж өгдөг. Иймээс аль болох зөөлөн бүтэцтэй, байгалын гаралтай нүүрний саван эсвэл цэвэрлэгээний хөвөн хэрэглэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Мэдээж бүтээгдэхүүн сонгохоосоо өмнө арьсаа оношлуулж, мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах нь таны цаг, санхүүг илүү хэмнэх болов уу. За харин өөрт тохирсон бүтээгдэхүүнээр нүүрээ угааж цэвэрлэсний дараа тонер, чийгшүүлэх тос "ХЭЗЭЭ Ч" мартаж болохгүй. Энэ алхамыг алгасаж, хаях л юм бол таны эхэлж угааж, цэвэрлэсний үр ашиг гарахгүй ээ л гэсэн үг. Өсвөр насны охидын заримд нь тослог арьстай болохоор тос түрхдэггүй, түрхвэл батгашилт нэмэгдэнэ гэсэн буруу ойлголт байдаг юм билээ. Та ямар ч төрлийн арьстайгаас үл хамааран чийгшүүлэх тосыг заавал түрхэх хэрэгтэй байдаг. Харин арьсны онцлогтоо тааруулж ямар бүтэцтэй тос авах вэ гэдгээ мэддэг байх нь чухал юм шүү. Энэ зүйлсийн дараа гуужуулагч гэж чухал зүйл бий. Гэхдээ зарим охид маань арьсаа огт гуужуулдаггүй. Арьсаа гуужуулах нь үхэжсэн арьсыг алга болгож, арьсны өнгийг сэргээн зөөлөлж өгөх гээд маш олон давуу талтай. Гуужуулагч сонгохдоо аль болох ширхэглэггүй, зөөлөн бутархайтай Peeling Gel-ийг сонгохыг зөвлөж байна. Учир нь том бутархайтай гуужуулагч нь таны арьсанд нүдэнд харагдахгүй жижиг уралтуудыг үүсгэж гэмтээж байдаг. Нүүр бол хүний биеийн хамгийн нимгэн арьс байдаг тул нандин арьсаа гэмтээж болохгүй шүү дээ. Үр тарианы үртсээс бүтсэн том ширхэглэгтэй гуужуулагчийн хувьд биеийн арьсандаа хэрэглэх нь илүү тохиромжтой. Мөн нүүрний арьсаа 7 хоногт 2-3 удаа гуужуулах нь хангалттай гэж үздэг. Харин одоо чийгшүүлэх маскны талаар товчхон ярьцгаая. Өсвөр насны охидын хувьд өдөр болгон чийгшүүлэх маск тавиад байж чаддаггүй шүү дээ. Тиймээс ядаж 7 хоногтоо 2 удаа арьсны онцлогт таарсан маск тавьж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна. Маск тавьснаар арьсанд гүн чийг очиж, ядарсан арьс тайвширч өгдөг. Харин маскаа тавихдаа тавьж буй маскны хугацааг ягштал баримтлах хэрэгтэй. Өсвөр насны охид гэлтгүй бүсгүйчүүд хүртэл маск тавих хугацаагаа урт байлгах тусмаа сайн үр дүн өгнө гэж эндүүрдэг. Харин энэ нь эсэргээрээ маск арьсанд өгч буй чийг, тэжээлээ цаг нь хэтэрхээр буцаагаад өөртөө шингээчихдэг. Тиймээс цагаа сайхан харж байгаад маскаа тавьж байгаарай. Эсвэл ампул, серум түрхсэн ч болно. Нийтлэлийнхээ төгсгөлд та бүхэнд өсвөр насны охидын арьсны онцлогт тохирсон "JULIET COSMETICS"-ийн Diana сет бүтээгдэхүүнийг санал болгож байна. Дээр бичигдсэн бүх бүтээгдэхүүнийг энэхүү сетдээ оруулж өгсөн бөгөөд энэ сет бүтээгдэхүүндээ шинэ жилийн хямдрал зарласан байгаа шүү. Сонирхвол манай сайтаар зочлон бүтээгдэхүүн тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээд эцэст нь зөв, чанартай бүтээгдэхүүнээр арчилгаагаа тууштай хийгээд хэвшчихвэл өсвөр насны батганд "баяртай" гэж хэлэх нь цаг хугацааны л асуудал болно гэсэн үг. Миний арьс угаасаа л муухай юм байна гэж битгий гутраарай охид минь. Дараагийн нийтлэлээрээ өсвөр насныхны буруу хооллолт арьсанд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар өөрийн туршлагаас хуваалцах болно оо. Дараагийн нийтлэлээрээ уулзацгаая. Амжилт

"Гуужуулалт"Арьсаа гуужуулахгүйгээр мянга үнэтэй, сайн гэсэн бүтээгдэхүүн хэрэглээд үр дүнг мэдрэхгүй. Тиймээс өөрт тохирсон гуужуулагчаар тогтмол гуужуулж байх нь эрүүл, толигор, гэрэлтсэн арьстай байх үндэс болно. Гуужуулагч нь химийн (chemical), физикийн (physical) гэсэн төрөлтэй. - Физикийн гуужуулагчид Peeling gel, Scrub гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд ордог. Арьсандаа түрхээд массажлахад үрэлтийн хүчээр арьс бөмбөрч унахыг хэлнэ. Peeling gel нь зөөлөн бүтэцтэй тул бүх төрлийн арьс болон AHA, BHA, PHA зэрэг химийн гуужуулагчаас харшилдаг эмзэг арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой. 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Дэлгэнгүйг үзэх бол – https://juliet.mn/products/null/174629 https://juliet.mn/products/50723/168181 - Химийн гуужуулагчид AHA, BHA, PHA гэсэн бичигтэй бүтээгдэхүүн ордог. Химийн гуужуулалт гэдэг нь тохирох хэмжээний хүчил ашиглан үхэжсэн арьсаа гуужуулахийг хэлдэг. Эдгээр хүчлүүдийг цэвэр байгалийн гаралтай жимснээс гаргаж авдаг учраас "Химийн хүчил" гэх үгнээс айх хэрэггүй шүү. Химийн гуужуулагчийг өөрийн арьсны төрөл, онцлогтоо тохируулан, тодорхой давтамжтайгаар хэрэглэж хэвшсэнээр таны арьсанд тулгамдаад буй олон асуудлыг шийдэхэд тусална. Арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлж, өнгө жигдэрч, гөлгөр толигор арьстай болгох, батга үрэвслийг намдаах, нүхжилтийг багасгах үйлчилгээтэй. Харин хэтрүүлэн хэрэглэвэл эсрэгээрээ арьсыг цочроож эмзэгшүүлдэг тул анх удаа хэрэглэж байгаа хүн бага багаар 7 хоногт 1-2 удаа арьсандаа дасгаж хэрэглэх хэрэгтэй шүү. AHA (Alpha Hydroxy Acid) AHA нь элсэн чихэр, бүйлс, сүү, усан үзэм, цитрус зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс гаргаж авсан усанд уусдаг хүчил юм. Эдгээр нь арьсны хамгийн өнгөн хэсэг буюу эпидэрмийн давхаргыг гуужуулж, барзгар, жигд бус бүтэц, нарны гэмтэл, томорсон нүх сүвийг багасгах, давхар чийгшүүлэх, толигор болгох үйлчилгээг үзүүлдэг. AHA нь тослог, хуурай, холимог, энгийн гээд бүх төрлийн арьсанд тохирох боловч эмзэг арьсанд таарахгүй байх тохиолдол бий. BHA (Beta Hydroxy Acid)BHA нь арьсны гадаргуу болон гүн хэсэгт үйлчилдэг тосонд уусдаг хүчил бөгөөд арьсны гадаргуу дээр хуримтлагдсан тослог, бактери, нүх сүвэн дэх бохирдлыг уусгаж хайлуулдгаараа AHA-ээс ялгаатай. BHA нь тослог, холимог арьстай, үрэвсэлт батга, цагаан батга, хар батга, сэвх, жижиг улаан батга гэх мэт батгаа арилгахыг хүсдэг хүмүүст хамгийн их тустай. Хуурай, экземд өртөмтгий, мэдрэмтгий арьстай хүмүүсийн хувьд идэвхтэй найрлага нь хэт хатуу бөгөөд цочролд хүргэх магадлалтай. Та арьсандаа аажмаар дасгаж хэрэглэхийг анхаарна уу!!! Батгатай арьсанд зориулсан BHA гуужуулагчСалицилийн хүчил нь хамгийн түгээмэл бета-гидрокси хүчил бөгөөд батга, үрэвссэн арьсыг тайвшруулж, ирээдүйд батга үүсэхээс сэргийлдэг үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй аспирин (салицилат) гэж нэрлэгддэг эмийн ангилалд багтдаг. ** Хэрэв та аспирины харшилтай бол салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхий. Тослог арьсанд зориулсан химийн гуужуулагчСалицилийн хүчил нь липофиль шинж чанартай тул өөх тосны нэгдлүүдийг задалж, илүүдэл тосыг цэвэрлэж, тослогийн хэмжээг бууруулж, батга, сорви үүсэхээс сэргийлдэг. PHA (Polyhydroxy Acid)PHA-г AHA-ийн дүү гэж ойлгож болох бөгөөд AHA-аас том молекулын хэмжээтэй тул арьсанд удаан нэвтэрдэг. Энэ нь гликолийн хүчил шиг хатуу, хүчтэй гуужуулдаггүй бөгөөд AHA-аас бага цочрол, улайлт үүсгэдэг тул бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг арьсанд тохиромжтой. Полигидрокси хүчил нь зөвхөн гуужуулагч төдийгүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл арьсанд усыг татах найрлагатай юм. Эдгээр нь арьсны үхэжсэн эсүүд болон гадаргуу дээрх илүүдэл тос хуримтлалыг арилгаж, арьсны өнгө, бүтцийг жигд болгодог. Мөн эсийн шинэчлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нарийн үрчлээ, нөсөө толбо, батганы сорвийг багасгахад тусалдаг. Таньд санал болгох бүтээгдэхүүн! Дэлгэрэнгүйг үзэх бол - https://juliet.mn/products/47532/195452Facebook: https://www.facebook.com/Julietcosmetic9Instagram: https://www.instagram.com/julietcosmetics/ Танд зориулсанТансаг мэдрэмж-JULIET-

Арьсаа хайрлах алхам үүнээс эхлэлтэй. Найрлагын талаарх мэдлэгт тань бага ч гэсэн туслах үүднээс арьсандаа хүргэхээс зайлсхийх 5 найрлагын талаар бэлтгэлээ.Нэгт, OxybenzoneИхэнх химийн найрлагатай нарны тосонд oxybenzone хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь хэт ягаан туяаны нөлөөллийг бууруулах үйлчилгээтэй бодис юм. Энэ нь хуванцар сав, тоглоом, тавилга өнгөлгөө зэрэгт өргөн хэрэглэгддэг. Судалгаанаас үзэхэд ихэнх нарны тосонд аюулгүйн хэмжээнээс 188 дахин их агуулагддаг байна. Хүний цусанд шингэж 21 хоног гадагшилдаггүй бөгөөд хэт эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүст хүчтэй харшил үүсгэх аюултай. Жирэмсэн үед ургийн гажиг үүсгэх аюултай ба бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглодог.Зөвлөмж: Цэвэр байгалийн гаралтай нарны тос хэрэглэх, Free Oxybenzone сонголт хийх. Худалдан авалт хийхээс өмнө найрлагыг судлахХоёрт, MethylisothiazolinoneМетилизотиазолинон нь шампунь, цэвэрлэгч болон усан суурьтай бүтээгдэхүүнд ихэвчлэн агуулагддаг хадгалалтын бодис юм. Хэдийгээр бага хэмжээгээр аливаа бүтээгдэхүүнд агуулагддаг ч энэ нь хүчтэй харшил үүсгэгч юм. Эмзэг болон мэдрэмжтгий арьстай хүмүүс хэрэглэвэл түлэгдэх, загатнах аюултай. Тиймээс бүр мөсөн татгалзаарай.Гуравт, Fragrance буюу үнэртүүлэгчМэдээж бид сайхан үнэрт үргэлж татагддаг. Гэвч химийн гаралтай бол толгой өвтгөх, харшил сэдрээх, тууралт гаргах, арьс цочроох, нөсөө толбо үүсгэх аюултай байдаг.Зөвлөмж: Хэрэв үнэрт үнэхээр хайртай бол энэхүү бодисыг агуулсан биш аль болох байгалийн органик өөрийнхөө үнэрээр байгаа бүтээгдэхүүнийг сонгоорой.Дөрөвт, Mineral OilНүүр будалтын бүтээгдэхүүн, нарны тос, цэвэрлэгч зэрэгт агуулагддаг чийгшүүлэх үйлчилгээтэй нийтлэг найрлага юм. Дотроо polycyclic aromatic hydrocarbons (PAHs) хэмээх хорт хавдар үүсгэгчийг агуулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд 10%-аас илүү агуулагдах ёсгүй бөгөөд хэрэв таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихэнхэд нь байдаг бол 10%-аас хэтэрнэ гэсэн үг юм.Тавт, Paraben буюу хадгалагч бодисЭнэ нь хүний бие дэх дотоод шүүрлийн үйл ажиллагаа буюу биед махбод дахь бодисын идэвхтэй нийлэгжилтийг тасалдуулж, дааврын тэнцвэргүй байдалд оруулж улмаар хүндэрвэл үргүйдэлд хүргэдэг аюултай. Янз бүрээр нэрлэдэг. Үүнд: methylparaben, propylparaben, butylparaben, ethylparaben гэх мэт.Зөвлөмж: Цэвэр байгалийн гаралтай сонголт хийх. Худалдан авалт хийхээс өмнө найрлагыг судлах*Хадгалагч бодисгүй*Үнэртүүлэгчгүй*Харшил үүсгэгч, химийн найрлагагүй 100% веган, байгалийн Herbloom арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРНА УУ.

77 жилийн судалгаан дээр үндэслэн гаргасан дээд зэрэглэлийн брэнд.
