Нийтлэлүүд

Нүүрний будагтай унтвал таны арьсанд юу тохиолдох вэ?

Админ2022 оны 06 сарын 25

Улирал солигдож, завгүй өдрүүд, аялал зугаалга ээлжилсээр нүд ирмэх зуур харван өнгөрсөн цаг хугацааны талаар бид гайхширч орхидог.

Энэ удаад бид уншигч танд энэ цаг хугацаа, энэ завгүй өдрүүдийн хажуугаар өөрийгөө хэрхэн хайрлах тухай багахан хуваалцахаар бэлтгэлээ.


Яг үнэндээ миний хувьд ч гэсэн завгүй гэсээр өөрийгөө нилээд хэдэн удаа орхиж байсан удаатай. Одоо ч тэр хааяа. Гэтэл эргэн тойрны хамгийн хайртай хүмүүсээс эхлээд ер нь хэн ч намайг өөрөөс минь илүү тордож халамжилдаггүйг ойлгосон.


Ингээд өөрийгөө мартаж нэг удаа ч гэсэн нүүрний будагтайгаа унтахад таны арьсанд юу тохиолдох талаар бэлтгэн хүргэж байна.


Нэгт, Нүүр будалтын бүтээгдэхүүн дахь орц, найрлагын бодисууд нь таны арьсыг хордуулдаг.

"Кремний хор" гэж сонсож байсан байх. Бидний ашигладаг энгэсэг, нунтаг пудр зэргийн найрлагад цайр, тугалга маш ихээр агуулагддаг. Сайтар цэвэрлээгүйгээс арьс хөхөрч, гүний булчингууд маш хурдацтай үрчлээтэж эхэлдэг байна. 24 цаг тутамд цэвэрлэхгүйгээр нэг л өдөр нүүрний будагтайгаа унтвал дараа нь салоны үйлчилгээ авч гүн цэвэрлэгээ хийлгэхээс нааш хор нь гардаггүй байна.


Хоёрт, Хөгшрөлт хурдасдаг.

Бидний арьс маш мэдрэмтгий бас эмзэг байдаг. Хэдий та энгийн төрлийн арьстай байсан ч гэсэн. Нэг л өдөр цэвэрлэгээ авахгүй, чийгшүүлэлт, шаардлагатай шим тэжээлээ авахгүй бол арьсны хамгаалалт маш хурдацтай сулардаг. Мөн арилгаагүй нүүрний будгууд химийн урвалд орж таны арьсны бүтцийг үрчлээтүүлдэг аюултай.


Гуравт, Арьс амьгүй болдог.

Дээр дурдсанчлан бидний арьс маш мэдрэмтгий. Идэж буй хүнс, таны сэтгэл санаанаас хүртэл өнгөлөг сайхан байх эсвэл гундаж муудсан байх эсэх нь шалтгаалдаг. Нүүрний будагтай унтах нь дараагийн өдрийн шинэ нүүр будалт хийсэн ч дотроосоо өнгөгүй, гэмтэлтэй харагддаг сөрөг нөлөөтэй.


Дөрөвт, Нүдний үрэвсэл үүсгэж, нүдийг гэмтээдэг.

Нүдний контур, сормуусны будаг зэрэг нь 3 сар тутамд зайлшгүй солих шаардлагатай бүтээгдэхүүний тоонд ордог. Учир нь савлагаа болоод найрлагын хувьд формальдегид, болон хүнд металиуд агуулсан байдаг тул нян өсгөвөрлөх хамгийн боломжтой бүтээгдэхүүнүүд байдаг. Арилгахгүй унтсанаар хүний хамгийн эмзэг арьстай хэсэг болох нүдний зовхийг гэмтээгээд зогсохгүй, нүдний дотор талруу ордог. Ингэснээр нүд үрэвсэж, гэмтдэг байна.


Нэгэнт хөгшрөлт эхэлсэн эсвэл гэмтсэн бол цаг хугацааг буцааж болдоггүйтэй нөхөн сэргээхэд тун амаргүй байдаг байна. Миний хувьд өөртөө "Алтан дүрэм" зохиосон. Яаж ч ядарсан, хичнээн завгүй байсан ч өглөө, орой заавал цаг гаргаж арьсаа нэг бүрчлэн арчлах болно гэж. Тун амжилттай хэрэгжиж, цагаан батганууд болон сэвх маань арилсан. Мөн маш их хуурайшилт, холцруутал ихтэй байсан бүгд алга болсондоо. Ингээд админ нь арьс арчилгааны дарааллыг орууллаа.


Зайлшгүй хийх ёстой ёстой арьс арчилгааны 7 үе шат

Алхам 1: Цэвэрлэгчээр цэвэрлэх. Арьсны онцлогоос хамаарч, сүүн болон хөөсөн цэвэрлэгчээс сонгон сайтар цэвэрлэж угаана. 7 хоногт 2-3 удаа гуужуулна. Хэт эмзэг арьстай бол зөөлөн бүтэцтэй гуужуулагч сонгон хэрэглэнэ.

Алхам 2: Чийгшүүлэгч тонер түрхэнэ.

Алхам 3: Мөн чийгшүүлэгч, арьсанд шим тэжээл өгөгч ампуль, серум, эссенсээ түрхэнэ.

Алхам 4: Чийгшүүлэгч маскаа тавьна. Хөнгөнөөсөө хүнд бүтэцтэй гэдэг тул энэ үе шатанд маскаа тавьна.

Алхам 5: Хамгийн эмзэг зөөлөн хэсгийн арьс буюу нүдний зовхиндоо зовхины тос түрхэнэ. Хэрэв батгашилт ихтэй бол батганы тосыг түрхэнэ.

Алхам 6: Сайтар шингэсний дараа чийгшүүлж, арьсыг тэнцвэржүүлэгч тосоо түрхэнэ.

Алхам 7: Хамгийн сүүлд мэдээж, өдөр ч, шөнө ч бай таны арьсыг хэт ягаан туяа болон гаднын бохирдлоос хамгаалах нарны тосоо түрхэнэ. /Танд л гэж хуваалцахад Америкийн холливудын одод хүртэл наранд гараагүй үедээ үргэлж нарны тос түрхэн арьсаа хамгаалдаг./

Бусадтай хуваалцах