Mediheal Tea Tree Essential Mask батгашилттай, тослог болон эмзэг арьсыг тайвшруулах үйлчилгээгээрээ дэлхийд танигдсан салфеткан маск юм.
🌟 Гол үйлчилгээ
- Батга, үрэвслийг намдаана: Цайны модны тос болон навчны ханд нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гарч буй батганы үрэвслийг даран, улайлтыг хумихад тусална.
- Тослогжилтыг тэнцвэржүүлнэ: Илүүдэл тос (sebum) ялгаралтыг хянаж, арьсыг хэт хуурайшуулахгүйгээр усан чийгийг нөхнө.
- Нүх сүв цэвэрлэнэ: Нүхжилтийг бөглөж буй бохирдлыг цэвэрлэж, арьсны гадаргууг цэвэр цэмцгэр харагдуулна.
- Арьсны хэмийг бууруулна: Наранд түлгдсэн, халуу оргиж цочирдсон арьсыг дор нь сэрүүцүүлж, тайвшруулдаг.
🧪 Голлох орц, найрлага
- Tea Tree Active 3X (Цайны модны ханд): Үрэвслийн эсрэг гол хүч.
- Centella Asiatica (Азийн маалинга): Гэмтсэн арьсыг нөхөн сэргээж, улайлт намдаана.
- Хулсан ширхэгт материал (Bamboo Sheet): Маскны даавуу нь хулснаас гаргаж авсан био-целлюлоз тул арьсанд ягштал наалдаж, охь (essence)-ийг арьсны гүнд бүрэн шингээдэг. Маск бүрэн шингэж хатах үед маскны гадаргуу дээр "MEDIHEAL" гэсэн лого тодорч ирдэг нь авч хаях хугацаа болсныг илтгэдэг давуу талтай.
🧴 Хэрхэн хэрэглэх вэ?
- Нүүрээ сайтар цэвэрлэж, тонероор арьсны бүтцийг тэгшилнэ.
- Маскийг нүүрэндээ жигд нааж тавина.
- 10-20 минут (эсвэл маск дээрх лого тодорч харах хүртэл) байлгаад авна.
- Үлдсэн охийг (essence) арьсандаа зөөлөн товшиж шингээнэ. (Араас нь чийгшүүлэгч тосоо түрхэж чийгээ түгжээрэй)