Celimax dual barrier creamy toner
Тохирох арьсны төрөл
- Хуурай, маш хуурай, шингэнээ алдсан (dehydrated) арьс.
- Хамгаалалтын давхарга нь гэмтсэн (улайж загатнадаг, хорсдог, эмзэгшсэн) арьс.
- Эмзэг арьсанд зориулсан тул бүх төрлийн арьстай хүмүүс өвлийн улиралд эсвэл арьс хуурайшсан үедээ хэрэглэхэд тохиромжтой.
Гол найрлага
Арьсны бүтцийг эрүүлжүүлэх дараах өндөр үр дүнтэй орцуудыг агуулсан:
- 5 төрлийн Церамид (Ceramide EOP, NS, NP, AS, AP): Арьсны хамгаалалтын давхаргыг (skin barrier) бат бөх болгож, чийгээ алдахаас сэргийлнэ.
- Aquatide (Патентлагдсан пептид): Арьсны өөрийгөө нөхөн сэргээх чадварыг дэмжиж, церамидын боловсруулалтыг идэвхжүүлнэ.
- Пантенол (Panthenol) ба Аллантоин (Allantoin): Цочирч улайсан арьсыг маш хурдан тайвшруулна.
- Гиалуроны хүчил (Sodium Hyaluronate): Арьсны гүнд чийг өгч, булбарай зөөлөн болгоно.
Хэрэглэх заавар
- Өглөө, оройд нүүрээ зөөлөн цэвэрлэгчээр угаасны дараа хэрэглэнэ.
- Гартаа зохих хэмжээгээр авч, нүүр болон хүзүүндээ зөөлөн товшиж шингээнэ (Сүүн бүтэцтэй тул хөвөнд шингээхээс илүү гараараа уусгаж шингээвэл илүү үр дүнтэй).
- Хэрэв арьс тань маш их хуурайшсан бол 2-3 удаа давхарлан (layering) товшиж шингээвэл яг л маск тавьсан мэт гүн чийгшил өгнө.
- Дараагийн шатны серум болон чийгшүүлэгч тосоо түрхэнэ.
Хэмжээ