Энэхүү багц нь арьсны өнгө алдалт, үлбэгэр байдлыг засч, богино хугацаанд толигор, тунгалаг бөгөөд дотроосоо гэрэлтсэн арьстай болоход тусална. Sulwhasoo брэндийн патентлагдсан Цагаан хүн орхоодой (White Ginseng) болон Ниацинамид (Niacinamide)-ийн нэгдэл нь арьсны гүн дэх меланин пигментийг задалж, нөсөө толбыг бүдгэрүүлнэ.
Багцад юу багтсан бэ?
- Lumiwise Brightening Essence Water 25ml: Арьсыг гүн чийгшүүлж, дараагийн бүтээгдэхүүн шингэх суурийг бэлдэнэ.
- Lumiwise Brightening Emulsion 25ml: Арьсны тос, чийгийн балансыг тэнцвэржүүлж, хөнгөн чийглэг хамгаалалтын бүрхүүл үүсгэнэ.
- Lumiwise Brightening Ampoule Serum 7ml: Арьсны өнгийг эрчимтэй сэргээж, уян хатан чанарыг дэмжинэ.
- Lumiwise Brightening Spot Corrector 3ml: Хэсэг газрын зөрүүд нөсөө толбо, батганы сорвийг чиглэж бүдгэрүүлнэ.
Хэрэглэх зөв дараалал болон заавар:
Хамгийн өндөр үр дүнд хүрэхийн тулд өглөө, оройдоо арьсаа сайтар цэвэрлэсний дараа дараах дарааллаар хэрэглэнэ.
- Алхам 1: Essence Water -> Алган дээрээ эсвэл хөвөнд шингээж, нүүрний төвөөс гадагш чиглэлээр зөөлөн арчиж шингээнэ.
- Алхам 2: Emulsion -> Тохирох хэмжээг авч, нүүр болон хүзүүний арьсандаа жигд түрхэнэ.
- Алхам 3: Ampoule Serum -> Арьсан дээрээ дусааж, хурууны өндгөөр зөөлөн товшиж шингээнэ.
- Алхам 4: Spot Corrector -> Зөвхөн нөсөө толбо, сэвх, батганы сорвитой хэсэг дээрээ цэгцлэн түрхэж өгнө.